![]()
Зодоон нүдээний спорт сонирхдог хэн ч гэсэн Chuck Liddell гэсэн нэрийг сонсоод л хэн болохыг нь шууд мэдэх байх. Үнэхээр агуу дайчин зодоонч маань саяхан санамсаргүйгээр сониуч нэгэний дуранд өртжээ. Бэлтгэлийн танхимд ажилдаг хүн энэ бичлэгийг хийсэн гэсэн мэдээлэл одоогоор байгаан байна. Харин тамирчин маань энэ мэдээг мэдээд тийм ч таатай хүлээж аваагүй гэсэн шүү. Өөрөө ганцаараа биш бас нэгэн бүсгүйтэй цуг байсан болхоороо ч таагүй хүлээж авсан байж болох юм. Ямартай энэ бичлэгийг интернэтэд тарсаны дараа Reebok компаниас холбоо барьж сурталчилгаа хэлбэрээр ашиглах санал тавьсан гэнээ. Одоогоор шийдсэн хариу өгөөгүй байгаа болхоор энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч хараахан чадахгүйнээ. Ямартай ч ингээд бичлэгийх үзнэ биз дээ.
Мэдээний гарчиг дээр дарж дэлгэрэнгүй үзээрэй






Саяхан Сумогийн ертөнцөөс бүр мөсөн явж буйгаа зарлан дуулиан дэгдээгээд байгаа Их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн ах МУ-ын аварга Д.Сумъяабазар ч үндэсний бөхөөс албан ёсоор зодог тайлсанаа зарлаад мөн л дуулиан тариад байгаа билээ. Тэрээр энэ тухайгаа "Би хүрэх ёстой цолондоо хүрсэн. Монгол улсын Аварга цол надад хангалттай. Цаашид барилдахгүй" хэмээн товч бөгөөд тодорхой тайлбарласан юм. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор хэмээх түрүүлж Монгол Улсын Аварга хэмээх эрхэм дээд цолонд хүрсэн Д.Сумъяабазар сүүлийн үед барилдахаасаа илүүтэй улс төр болоод хувийн бизнест хүч үзэх болсон нь түүний бэлтгэлд сөргөөр нөлөөлж аргагүйн эрхэнд зодог тайлж байгаа гэж түүний ойр тойрныхон ч тайлбарлана билээ. 


